Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаарнэг өдөр ажиллахаар болжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Дуучин Ану тавдугаар сарын 31-ний өдөр тус газрын даргын ажлыг бүтэн өдөр хийнэ. Тэрээр хүүхэд хэрэглэгч асуудалд хэрхэн анхаарч ажиллах, ШӨХТГ даргын оронд ажиллаж хүүхэд бүрийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошго гээд асуудлуудад шийдвэр гаргаж, ажилтай танилцах юм байна. Харин ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрөө дуучин Анугийн туслахаар ажиллах нь ээ.