Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцан, зодож буй дүрс бичлэг өчигдөр цахим орчинд тархсан.
Тэгвэл түүнийг ажлаас нь чөлөөлсөн ба хуулийн байгууллагаар шалгуулж байна гэж МИАТ ТӨХК-аас мэдээллээ.
Компани цахим хуудсаараа "Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна" хэмээн мэдэгдсэн юм.