Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд Гавьяат эдийн засагч цол олголоо.
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр аж үйлдвэр, спорт, эрчим хүч, соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол, мал ахуйн ахуйн төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардуулж байна.
Б.Лхагвасүрэн нь өмнө нь Монголбанкны Дэд Ерөнхийлөгч, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч, Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал,Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын Зөвлөх, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч, Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байжээ.