МҮОНРТ-ийн захирал асан Ц.Лхагвадаш нь МҮОНРТ-ийн удирдлагуудын гаргасан шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлажээ.
Тодруулбал, Ерөнхий захирал А.Бүрэнбат нь Тамгын дарга Б.Даваажавыг МҮОНРТ-д оруулсан тушаалаа цуцалж, албан тушаалын шахаа хийхээ болихыг шаарджээ. Энэхүү тушаалыг цуцлах хүртлээ А.Бүрэнбатын захирал байх эрхийг түдгэлзүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
Энэ талаар МҮОНРТ-ийн захирал асан Ц.Лхагвадаш, "Б.Даваажавыг ямар хүн гэдгийг Монгол хүн бүр мэднэ. Түүний хүчирхийлэгч, бэлгийн дарамт үзүүлж байсан гэх асуудлаар ХЭҮК ч мэдээлэл хийж байсан. МҮОНРТ бол олон нийтийн өмч болохоос хэн нэгний харьяа байгууллага биш. Миний хувьд ерөнхий захирал А.Бүрэнбат энэхүү шаардлагыг хүлээж автал өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ. Энэ бол жагсаал цуглаан биш ганц хүний тэмцэл юм шүү" хэмээн ярилаа.
Ц.Лхагвадаш нь 1990 оноос өнөөг хүртэл 31 жил МҮОНРТ-д ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байжээ.