Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр албан ёсоор эхэлсэн.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу Авлигатай тэмцэх газраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд танилцууллаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулъя.
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хөрөнгө, орлого
Жилийн орлого: 182 сая 706 мянга.
Гэрийн бүлүүдийн орлого: 0
Орон сууц-1, зуслангйн байшин-1. Нийт үнэлгээ нь: 162 сая.
Тээврийн хэрэгсэл: Mercedes Benz ML350-1, Harley Davidson мотоцикль- 1, Lexus 570-1. Нийт үнэлгээ нь 284 сая.
Таван га газар-1. Үнэлгээ нь 7.5 сая.
Үнэт эдлэл: 100 сая.
Хадгаламж: 1.6 тэрбум.
Авлага: 0
Мал аж ахуй: 0
Хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгжүүд: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа, “Илт хан” ХХК-ийн 58 хувь.
Бэлэг, өв залгамжлал, хандив: 0
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн хөрөнгө, орлого
Жилийн орлого: 11 сая 456 мянга.
Гэр бүлийн гишүүдийн орлого: 196 сая.
Орон сууц-2, хашаа байшин-1. Нийт үнэлгээ нь 391 сая.
Тээврийн хэрэгсэл: Lexus 570-1, BMW 528-1, Hyundai I30-1. Нийт үнэлгээ нь 352 сая.
10 га газар-1, 1797 мкв-т газар-1, 700 мкв-т газар-1. Нийт үнэлгээ нь 36 сая.
Хадгаламж: 164 сая.
Авлага: 0
Мал аж ахуй: 0
Хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгжүүд: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 5360 ширхэг хувьцаа,
Бэлэг, өв залгамжлал, хандив: 38 сая
“Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын хөрөнгө, орлого
Жилийн орлого: 132 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого: 22 сая
Орон сууц-1, зуслангйн байшин-1. Нийт үнэлгээ нь: 900 сая.
Тээврийн хэрэгсэл: 0
0.07 га газар-3.Нийт үнэлгээ нь 90 сая.
Үнэт эдлэл: 260 сая.
Хадгаламж: 59 сая. (Дотоодын банкинд 40, гадаадын банкинд 19 сая)
Авлага: 400 сая.
Хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгжүүд: “Датаком” ХХК-ийн 86.29%, “Хар Хорум Дижитал” ХХК-ийн 100%, “Бизнес Медиа” ХХК-ийн 51%, Эй Эс Ай ХХК-ийн 51%.
Бэлэг, өв залгамжлал, хандив: 0
У.Хүрэлсүх хамгийн өндөр орлоготой
У.Хүрэлсүх 2020 онд 182.7 сая төгрөгийн орлоготой байсан бол АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийнх 11.5 сая, "Зөв хүн электорат"-аас нэр дэвшигч Д.Энхбатын орлого 132 сая төгрөг байжээ.
Харин С.Эрдэнийн гэр бүлийн орлого 196.4 сая төгрөг байгаа бол У.Хүрэлсүхийн гэр бүлийн орлого 0 төгрөг байна.
Д.Энхбат хамгийн өндөр үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөтэй
Гурван нэр дэвшигч амины орон сууцгүй. Харин Д.Энхбат нэг нийтийн орон сууц, зуслангийн нэг байшинтай нийт үнэлгээ нь 900 сая төгрөгөөр орон сууцны үнэлгээгээрээ У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарын өмнө жагслаа. Нэр дэвшигч С.Эрдэнэ хоёр нийтийн орон сууц, нэг хашаа байшинтай нийт үнэлгээ нь 391 сая төгрөгөөр бол У.Хүрэлсүх нэг нийтийн орон сууц, зуслангийн нэг байшинтай нийт үнэлгээ нь 162.4 сая төгрөг юм байна.
Тэдний эзэмшдэг газрын хамгийн өндөр үнэлгээтэй нь Д.Энхбат. Тэрбээр 0.07 га бүхий гурван газраа тэрбээр 90 сая төгрөгөөр үнэлжээ. Харин С.Эрдэнэ 11 орчим га газраа 36 сая төгрөгийн үнэлгээтэй гэж мэдүүлсэн байна. У.Хүрэлсүх 1.5 га бүхий ашиглах эрхийн газраа 7.5 сая төгрөгөөр үнэлжээ.
С.Эрдэнэ хамгийн үнэтэй машинтай
Тээврийн хэрэгслийн тухайд Д.Энхбат машингүй болохоо мэдүүлсэн байна. Харин С.Эрдэнэ 352 сая төгрөгийн үнэ бүхий гурван машинтай бол У.Хүрэлсүх 284 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл эзэмшиж байна.
Д.Энхбат хамгийн их үнэт эдлэлтэй
Д.Энхбат 260 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл эзэмшдэг бол У.Хүрэлсүх 100 сая төгрөгийн үнэт эдлэл эзэмшдэг хэмээн мэдүүлсэн. Харин С.Эрдэнэ үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлгүй хэмээн мэдүүлжээ.
У.Хүрэлсүх хамгийн өндөр хадгаламжтай
У.Хүрэлсүх 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай бол С.Эрдэнэ 164 сая төгрөгийн хадгаламж эзэмшиж байна. Д.Энхбат 41 сая, гаднын банк санхүүгийн байгууллагад 19 сая буюу нийт 60 төгрөгийн хадгаламжтай.
Д.Энхбат 400 сая төгрөгийн авлагатай
Гурван нэр дэвшигч зээлгүй. Харин нэр дэвшигч Д.Энхбат 400 сая 75 мянган төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.