Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 8,016 шинжилгээ хийх явцад 634 хүнээс халдвар илэрлээ.
Нийт халдварын тоо улсын хэмжээнд 53,734 болж байгаа.
Шинээр илэрсэн 634 тохиолдол бүгд дотоодын халдвар
- 589 нь Улаанбаатар хотод
- 45 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 608 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 47,356 боллоо.
Халдварын улмаас 4243 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
- Хөнгөн – 2107
- Хүндэвтэр – 1518
- Хүнд – 498
- Маш хүнд – 120 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1858 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Түүнчлэн өнгөрсөн хоногт 72 болон 62 настай хоёр иргэн уг өвчний нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.