Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өчигдрөөс албан ёсоор эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газар цахим хуудастаа байршуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд нэр дэвшигч гурван эрхмийн сонгуулийн уриа, мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна.
МАН-аас нэр дэвшиж буй У.Хүрэлсүх "Баялагтаа эзэн Монгол" уриатайгаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ.
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөр
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөрийг бүтнээр нь ЭНД дарж үзнэ үү.
АН-аас нэр дэвшиж буй С.Эрдэнэ "Дарангуйлалгүй Монгол" уриатайгаар өрсөлдөж байна.
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн мөрийн хөтөлбөр
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.
"Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат "Монгол чадна" уриатайгаар сурталчилгааны ажлаа өрнүүллээ.
“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын мөрийн хөтөлбөр
“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр орон даяар зохион байгуулагдана.