Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 2022 оны долоодугаар сард хуримаа хийхээр болж, гэр бүл, найз нартаа хуримын урилга илгээсэн талаар "Sun" сонинд нийтэлжээ. Хэвлэлүүд энэ талаар бичиж байгаа ч хосуудын зүгээс ямар нэгэн мэдээлэл, тодруулга өгөөгүй. Тэд 2019 оны сүүлээр сүй тавьж, өнгөрсөн жил хуримаа хийхээр товлосон ч коронавирусийн цар тахлын улмаас хойшлуулаад байсан юм. Энэхүү хурим Борис Жонсоны гурав дахь удаагийн гэрлэлт бол сүйт бүсгүй К.Саймондсын хувьд анхны гэрлэлт юм.
Өдгөө 55 настай Б.Жонсон, 33 настай К.Саймондс нар нь Даунинг-Стритэд 2019 оны долоодугаар сард нүүж ирснээр энэхүү өргөөнд амьдарсан анхны гэрлээгүй хос болсон. Тэднийг сүй тавьсан, К.Саймондс хөл хүнд болсон гэх мэдээлэл өнгөрсөн оны хоёрдугаар сард гарч байв. Харин хосууд 2020 оны дөрөвдүгээр сард хүүгээ өлгийдөн авч, түүнд Уилфред Лори Николас Жонсон хэмээх нэр хайрлажээ. Хүүдээ Николас гэх нэрийг өгсөн учир нь Ерөнхий сайдыг коронавирусээр халдвараар эмнэлэгт эмчилж байсан эмчийн нэр гэнэ.
Хосын хуримын ёслол хаана болох нь одоогоор тодорхойгүй байгаа боловч Бакингемшир гүнлэг дэх Ерөнхий сайдын өргөөнд юм уу Гент гүнлэг дэх “Port Lympne” хүрээлэнд зохион байгуулж магадгүй байгаа талаар хэвлэлүүд бичжээ.
Эх сурвалж: The Guardian