Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Уг хурлаар "Токио-2020" олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонгосон байна.
Хурлаар 2019 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхын саналаар олимпын наадамд барилдуулахаар шийджээ. "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм.
Олимпын наадамд оролцох чөлөөт бөхийн тамирчид:
Эрэгтэйчүүдийн
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
65 кг: Төмөр-Очирын Тулга
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Эмэгтэйчүүдийн
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
57 кг: Болдсайханы Хонгорзул
62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
68 кг: Соронзонболын Батцэцэг
76 кг: Очирбатын Бурмаа