Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 оны 07 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулахар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа. ЭЕШ-нд хамрагдахаар 40420 шалгуулагч бүртгүүлсэн. Улсын хэмжээнд 48 шалгалтын байранд анги дүүргэлтийг 25-40 шалгуулагч байхаар тооцоолон суудлын хуваарийн хийж байгаа.
Шалгалтын байруудад УОК, ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмжийн дагуу ариутгал хамгааллын дэглэм баримтлан тусгайлан томилогдсон комисс ажиллана.
Шалгуулагчдаас вакцинд хамрагдсан эсэх тухай баримт, PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй. Халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн ч тухайн шалгуулагчийн шалгалтыг хэвийн зохион байгуулах тухай анги, танхим, хамгаалалтын хувцас хэрэгслийг бэлтгэсэн.
Монгол Улсын Засгийн тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал, шийдвэр, Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ зохион байгуулах журамд “шалгуулагчдыг PCR шинжилгээ хийлгэсэн байх, вакцинд хамрагдсан байх” тухай агуулга дурдаагүйг Боловсролын үнэлгээний төвөөс албан ёсоор мэдэгдлээ.