Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа юм.
Нэр дэвшигч С.Эрдэнэ "Өнөөдөр Могол Улсын СЕХ хуульд заасан үндэслэлээр тогтоол шийдвэрээр гаргаж Монгол Улсын парламентад сууалтай АН-ын гаргасан шийдвэрийн дагуу нэр дэвшиж байгаа миний биеийг бүртгэж, тогтоол шийдвэр гарган нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж байгаа та бүхэнд талархлаа илэрхийлье. Өнөөдрийн сонгууль бол туйлын хариуцлагатай чухал сонголт байгаа. Хэн нэгэн хувь хүнийг сонгох тухай олйголт биш Монгол Улсын төрийн тэргүүн, төрийн бодлого тогтвортой, аливаа эрсдэлгүй байх нөхцөлийг бий болгож байгаа Монгол төрийг удирдах удирдагчийг сонгох сонголтыг хийнэ. СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна.
2020 оны УИХ-ын сонгуулийн болон өмнөх сонгуулийн үеэр төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй асуудлыг шударга иргэдийн зүгээс нотлох баримт мэдээллийн хамт гаргаж тавьж байгаа. Энэ асуудалд СЕХ хариуцлагатай хандана гэдэгт эргэлзэхгүй байна.
Миний хувьд, АН-ын өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа хүний хувьд 200 гаруй гишүүнийхээ итгэл сонголт хүлээлгэсэн үүргэ хариуцлагыг хүндэтгэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шийдвэрээсээ татгалзахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. СЕХ хууль дээдлэх эрхээ шударгаар биелүүлнэ гэж итгэж байгаа учраас нэрээ дэвшүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2020 онд гарсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл дахин давьагдахгүй гэдэгт итгэж байна. Өмнөх сонгуулийн үед байгаагүй хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн учир сонгуульд оролцохоор шийдсэн.
Аль нэг улстөрийн нам, хэн нэгэн албан тушаалтны нөлөөнд автах биш, Монгол Улсын хуулиа дээдлэх зарчмаар ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Сонгуулийн үр дүнг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье" гэлээ.