Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Энэ сарын 23-нд Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Байдлаг” голын эрэг дээр иргэн С машиндаа согтууруулах ундаа хэрэглэн голын усанд унаж осолджээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С /62 настай, эрэгтэйн цогцсыг осолдсон газраас 6 метрийн зайд “Байдлаг” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймд иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэрэмжтэй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг аюулд оруулахгүй байхыг анхааруулж байна.