АНУ-ын Нью-Йорк хотноо өчигдөр зохион байгуулагдсан “10 miles” буюу 16 километрийн гүйлтийн тэмцээнд Бямбаагийн Буджаргал 1 цаг 06 минут гүйж тэргүүн байр эзэлжээ.
Түүнчлэн тэрээр Нью Жерси мужийн Агуста хотноо тавдугаар сарын 10-16-ны хооронд болсон зургаан өдөр зургаан шөнийн 144 цагийн тэмцээнд 767.7 км гүйж долоо дахь удаагаа аварга болсон талаар бид мэдээлж байсан билээ.
Тэрээр Олон улсын амьтдын эрхийн төлөө байгууллага Петагийн дэмжигч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон өдрийн гүйлтийн тамирчин бөгөөд түүхий ногоон хоолтон буюу raw vegan хоолны дэглэмтэй учраас тэмцээний турш жимсний цэвэр шүүс ууж гүйсэн байна. Тиймээс Б.Буджаргал өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан асуудал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриатай анх удаа улсаа төлөөлөн гүйсэн юм.