ЭМЯ-ны өнөөдрийн хурлаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дархлаажуулалтын явцын тухай мэдээлэл өглөө. Тэрээр "Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулснаар элсэлтийн ерөнхий шалтгалт өгөх 16-17 настай хүүхдүүдийг заавал вакцинд хамрагдахыг шаардаагүй. Эрүүл мэндийн яам ч энэ асуудлыг хөндөөгүй болно. Зөвхөн 18 хүрч, насанд хүрсэн хүнийг вакцин хийлгэхийг зөвлөж буй. 12-17 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Дэлхийн ихэнх улс оронд хүүхдийг дархлаажуулах ажил судалгааны түвшинд явж байгаа" гэлээ.
Монгол Улс дархлаажуулалтын нэгдүгээр тунд иргэдээ хамруулсан тоон мэдээллээр вакцинжуулалт эхэлсэн дэлхийн 206 улсаас хоёрдугаарт жагсаж байгаа.
Дархлаажуулалттай холбоотой тоон мэдээллийг хүргэе.