Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 539 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 52470 болж нэмэгдлээ. Нийт 485 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, дөрвөн хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 248 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 491, орон нутагт 48 тохиолдол илэрлээ.
Сүүлийн 24 цагт орон нутагт:
Төв аймагт – 9
Сэлэнгэ аймаг – 1
Өвөрхангай аймаг – 6
Говь-Алтай аймаг – 4
Орхон аймаг – 14
Булган аймаг – 1
Дорнод аймаг – 2
Архангай аймаг – 7
Баян-Өлгий аймаг – 2
Хөвсгөл аймаг – 2 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр дөрвөн иргэн нас барсан байна. Тодруулбал:
Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан, 76 настай эмэгтэй,
Тавдугаар сарын 1-нд онош нь батлагдсан, 64 настай эрэгтэй,
Тавдугаар сарын 7-нд онош нь батлагдсан, 68 настай эмэгтэй,
Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан, 88 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.
Улсын хэмжээнд 4091 хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс:
- 2091 хүний бие хөнгөн
- 1357 хүний бие хүндэвтэр
- 529 хүний бие хүнд
- 115 хүний биеийн байдал нэн хүнд байна. Өнөөдрийн байдлаар 1771 хүн Covid-19-ийн хөнгөн хэлбэрээр гэрээр эмчлүүлж байна.
Иргэд вакцин хийлгээд, 21 хоносон бол хоёрдугаар тундаа хамрагдах боломжтой. Өчигдөр нийт 24125 хүн вакцинжуулалтад хамрагдлаа. Улаанбаатар хотод 938440 хүн нэгдүгээр тун хийлгэсэн байгаа бол хоёрдугаар тунд 579400 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт вакцины нэгдүгээр тунд 889386, хоёрдугаар тунд 173736 хүн хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш 1827826 хүн буюу нийт вакцинд хамрагдах ёстой хүн амын 88 орчим хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ. 25-29 насны иргэдийн вакцинд хамрагдах идэвх хамгийн бага байна. Нас баралт бүртгэгдсээр байгаа нь эрсдэл өндөр байгаагийн илрэл. Иймээс залуучууд вакциндаа хамрагдах хэрэгтэй байна.