Улаанбаатар хотод завшааралгүй барьсан хашаа, хайш, хаалт төмрүүд болон нийтийн эзэмшлийн талбай, явган хүний гарц хаасан байгууламжуудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.
Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр сургуулийн баруун талын явган хүний зам дагуу хааж барьсан 40 ширхэг тоосгон, бетонон гараашийг бүтэн 24 цаг ажиллан чөлөөлж дууссан талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.
Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Хоёрдугаар сургуулийн урд талд нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан гурван ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан хаагчид гүйцэтгэжээ.
Цаашид мөн явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай дотор байрлуулсан зөөврийн ТҮЦ, зөвшөөрөлгүй барьсан шат, нийтийн эзэмшлийн талбай дээр барьсан зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл, граж зэргийг буулгаж иргэдэд зорчих аюулгүй зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллана.