Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдрөөс зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ. УОК-ын шийдвэрээр тавдугаар сарын 22-ноос эхлэн вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад 14 хоносон иргэн ямар нэгэн хязгаарлалтад орохгүй. Мөн хамгийн олон түрээслэгчид ажилладаг есөн зах худалдааны төвүүд нээгдэхээр болсон.
Зургаан төрлийн үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байх юм.
- Өнөөдрөөс вакциндаа бүрэн хамрагдсан иргэд ямар нэгэн хязгаарлалтгүй зорчиж байна. 0-17 насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй.
- Есөн зах худалдааны төвийг нээнэ.
- Ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд вакцинд бүрэн хамрагдсан иргэдэд 50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ.
- Зочид буудал, дэн буудлын үйл ажиллагааг нээж байна.
- Амралтын газруудын үйл ажиллагааг нээхээр болсон.
Тоглолт, караоке, бар зэргийг дараагийн шатны эрсдэлийн үнэлгээн дээр үндэслэн нээх эсэхийг шийдэх юм.
Мөн хүнсний дэлгүүр 22:00 цаг, ресторан 24:00 цаг хүртэл ажиллах боломжтой болсон.
Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэм сахиулах, вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүст нээлттэй болохыг албаныхан сануулж байгаа юм.