
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайн гүүрний орчимд Тээврийн цагдаагийн албаны цагдаа машинд мөргүүлж, хүнд гэмтэл авсан осол гарчээ. Түүнийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь дайрч гэмтээсэн байна. Ослыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ахмад гаргасан байна. Тус албан хаагч ч мөн албан үүргээ гүйцэтгэх явахдаа ийнхүү ноцтой осол гаргажээ.
Ослын талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Уг осол өчигдөр гарсан. Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа, үүргээ гүйцэж байсан цагдааг мөргөн гэмтээсэн осол гарсан. Мөргүүлсэн цагдаагийн хавирга гэмтэн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Осол гаргах үед цагдаагийн хоёр албан хаагч хоёулаа эрүүл байсан. Болгоомжгүй байдлаас үүссэн зам тээврийн осол. Осол гаргасан албан хаагчид холбогдох шалгалт хийгдэж байгаа" гэлээ.