Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдрийг зургаадугаар сарын 9-нд товлосон. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлсэн. СЕХ ирэх даваа гарагт нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах бөгөөд ингэснээр сонгуулийн сурталчилгаа эхлэх юм.
Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу сонгуулийн саналын хуудсаа хэвлэж эхэлжээ. Саналын хуудсыг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх зохицуулалттай. Саналын хуудас нь нэр дэвшигчийг дэвшүүлсэн нам, эвслийн нэр, нэр дэвшигчийн зураг байх бөгөөд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллыг баримталж, нэр дэвшигчдийг жагсаах юм.