
Цар тахлын улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сард хатуу хөл хорионы дэглэм тогтоон сунгаснаар 28 хоног үргэлжилсэн. Энэхүү хатуу хөл хорионы үеэр хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарьт хэдэнтээ өөрчлөлт орсон юм. Хамгийн сүүлд Улаанбаатар Хотын дарга С.Сумъяабазарын гаргасан шийдвэрээр хүнсний дэлгүүрүүд 07:00-20:00 цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа. Хэдийгээр хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 30-нд зөөлрүүлж зарим ААН-үүдийг халдвар хамгааллын дэглэм сахиулан үйл ажиллагааг нь энгийн горимд шилжүүлсэн. Гэвч Хотын даргын гаргасан хүнсний дэлгүүрийн хатуу цагийн хуваарь өнөөдрийг хүртэл үйлчилсээр байгаад иргэд бухимдалтай хандаж байгаа юм.
Хотын дарга аа, иргэд 20:00 цагаас дэлгүүр хаахыг эсэргүүцсээр байна. Та хэзээ шийдэрээ эргэн харж, дэлгүүрүүдийн цагийн хуваарийг сунгах вэ?