Цаг засварчин Б.Ган-Эрдэнэ буюу Гарьдаа 2020 онд тархины хавдраа эмчлүүлэхээр “Бүтэн амьдрал” аяныг өрнүүлэн БНСУ-ыг зорьж байсан билээ. Тэгвэл тэрээр өнөөдөр баярт мэдээг дуулгалаа. Гарьдаа өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр маш сайхан мэдээтэй. Эх орон Монголдоо буцаж болно гэдэг сайхан мэдээ сонссон өдөр байлаа уйлах гэж байна. Энэ хүртэл асар их зүйл тууллаа. Тусалж байсан Монголын бүх ард түмэндээ баярлалаа. Надад итгэж амьдрал хайрласан бүх хүмүүстээ ахин дахин баярлалаа. Мэдрэлийн мэс засал хийсэн эмч Kim Yong Hwy хамт” хэмээн постолжээ.
Эргэн сануулахад, цаг засварчин мэргэжлээр ажиллаад 12 жил ажиллаж байгаа Гарьдаа 2018 онд баруун чих нь сонсголгүй болсноор анх бага тархины булан гүүрний хавдартай (Tumors of cerebellopontine angle) гэдгээ мэджээ. Тэрээр хавдартай гэдгээ мэдсэн даруйд Монголдоо орсон ч баруун чих нь сонсголгүй болж, баруун хөл ,гар нь мэдээгүй болж эхэлжээ. Тиймээс Монголд дахин хагалгаанд орвол суумгай болох, хараагүй болох зэрэг мэдрэлийн судалснаас үүдэлтэй ямар ч эмгэг тусаж магадгүй байгаа учраас сүүлийн хагалгаагаа Солонгос улсад хийлгэх хүсэлт гаргасан юм.
Түүний хагалгаанд шаардлагатай 300 сая төгрөгийг найз нөхөд, элэг нэгт монголчууд нэгдэн нэгэн гэр бүлийн "Бүтэн амьдрал"-ын төлөө хандив цуглуулан Гарьдаа БНСУ-ыг зорьж байсан билээ.
Гарьдаагийн гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.