Олимпын аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр багын найз Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учиртал зодсон хэрэг Дөвөрдүгээр сарын 2-ны өдөр гарсан билээ.
Улмаар тархиндаа хүнд гэмтэл авсан Улсын начин Э.Энхбат ГССҮТ-д ухаан оролгүй эмчлүүлж байсаар БНСУ руу тусгай үүргийн нислэгээр эмчилгээнд явсан. Нэг сарын турш БНСУ-д хэвтэн эмчлүүлсний дараа тэрээр ухаан оржээ. Одоогийн байдлаар хүний яриаг ойлгож буйгаа илэрхийлсэн хариу үйлдэл хийх чадвартай болсон гэдгийг эх сурвалж хэллээ. Эх сурвалжийн хэлж буйгаар Улсын начин Э.Энхбатын тархины гол багана гэдэг зүйл нь гэмтсэн байна. Хөл гараа хөдөлгөх, ярих бүх зүйл нь энэхүү баганатай холбоотой. Нөхөн сэргээх эмчилгээг 6 сараас 1 жил хүртэл хугацаанд хийж байж бие нь жаахан дээрдэх аж.
Олимпын аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн багын найз Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Уг үйлдлийнх төлөө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангид 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн. Улмаар уг шийдвэрээ 15 хоногоор сунгаад байгаа юм. Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусна.