Улсын Онцгой комиссоос тавдугаар сарын 15-наас давтан тунгаа тариулаад 14-хоног болсон хүмүүст дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээлттэй болгосон. Үүнд,
1. Чийрэгжүүлэх, бялдаржуулаж төвүүд
2. Бассейн
3. Сургалтын төвүүд /10 хүртэл хүнтэй/
4. Кофе шоп
Түүнчлэн тавдугаар сарын 22-ноос 6-7 төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа. Үүнд, ресторан, хоолны сүлжээ газрууд, томоохон захууд буюу худалдааны төвүүд, амралт, сувиллын газар, саун, орон нутаг явах, ирэх гэр мэт чиглэлүүдийг багтаж байгаа.
Эдгээр байгууллагаар дархлаажуулалтын хоёр тунгаа бүрэн авч, 14 хоносон иргэд үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэхээ уншуулаад давтан тунтай гэдгээ харуулах боломжтой.
Тодруулбал, E-Mongolia-н "Covid 19- Verify" аппликейшинээр иргэний үнэмлэхний QR уншиж вакцин хийлгэсэн эсэхийг шалгадаг боллоо. Вакцины гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулах боломжгүй үед иргэний үнэмлэхтэйгээ байхад л болох нь ээ.