Булган аймагт өнгөрсөн ням гарагт салсан эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Булган сумын харьяат 36 настай, эмэгтэй Б-г удаа дараа хутгалж амь насыг хөнөөжээ. Эл хэргийг түүний нөхөр байсан 41 настай Ү гэгч нь үйлдсэн болох нь тогтоогдож, түүнийг цагдан хориод байгаа юм.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү энэхүү хэргийн талаар тайлбар өглөө. Тэрбээр "Задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Гэхдээ салсан нөхөр нь эхнэрийнхээ онц хэрцгийгээр хөнөөсөн. Олон тооны хутганы шархтай байсан. Хүүхэд нь цагдаад дуудлага өгсөн. Хүүхдүүдийг нь ар гэрийнхний хамгаалалтад өгсөн. Хэрэг үйлдсэн этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэргийг шалгаж байна" гэлээ.