2021 оны 1-р улирлын өрхийн орлого, зарлагатай холбоотой тоонууд гарч эхлэв. Машинаар бол манай эдийн засгийн нэг том хөдөлгүүрийн заалт хасах заагаад эхэллээ.
Ингэхээр гурван хувийн зээл авсан ЖДҮ хэнд бүтээгдэхүүнээ зарах вэ?
Өрхийн орлого, зарлага гэсэн хоёр заалтыг 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар жаахан дэлгэрэнгүй тайлбарлая:
Өрх хэмээх эдийн засгийн том хөдөлгүүр жил гаруйн хугацаанд маш их ачаалал авав. Тэснэ гэхэд яаж тэсэх вэ. Тэсэрлээ. Нийт таван удаагийн хөл хорионы дараа өрхийн орлого жилийн дөрвөн хувиар буурав. Өрхийн орлогод хүүхдийн 100 гэх мэт тэтгэмж эерэг нөлөөлсөн бол цалингийн орлого бууралттай байна.
Орлогоосоо хамаарч хөдөлдөг зарлага нь долоон хувиар буурав. Өрхүүд за яахав гээд эхлээд хүнсний бус зарлагаа танаж байсан бол сүүлдээ нөхцөл байдал улам хүндрэхэд хүнсний зарлагаа ч танаж эхэлсэн харагдаж байна.
Цаашид асуудал яах бол?
Нэг талд инфляц 5.6 хувиар өсчихсөн, нөгөө талд цалин өсдөггүй.
Гэтэл 2021 оны долдугаар сараас моргейжийн төлбөр, цахилгааны төлбөр, усны төлбөр, хүүхдийн 100 тэтгэмж зогсоход өрхүүдийн нөхцөл байдал хүндрэх нь байна.
Гэнэт идсэн хоол гэдсэнд халтай гэдэг шиг 300 мянган төгрөг буюу нэг их наяд төгрөгийг хүүхдийн 100 мянгадаа зориулаад явсан бол арай үр дүнтэй байх байв.
Эдийн засагч Г.Батзориг