Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
МҮЭ-ийн холбооны мэргэжил үйлдвэрлэлийн 13 салбар холбоод НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтийн төсөлд "2021 оны 01 сарын 01-нээс эхлэн мөрдөх"-өөр тусгах саналыг баталж өгөхийг шаардаж суулт хийж байна.
МҮЭХ-ны салбарын дарга нар ийнхүү суулт хийжээ. Ардаа нэг ч хүн зогсоолгүй суултын үйл ажиллагаагаа өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд тэд сануулах шаардлагаа өгөн хуулийн хүрээнд өндөрлөнө гэлээ. МҮЭХ-ны мэдэгдлийг дэмжиж ийнхүү суулт хийж байгаа аж. Тэдний ард 200 гаруй мянган үйлдвэрчний эвлэлийн гишүүн, сая гаруй хөдөлмөр эрхлэгчид байгааг онцоллоо.