Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Сүүлийн хоногт 9023 хүний сорьцод шинжилгээ хийхэд 575 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 50099 болж байна.
Мөн хугацаанд 865 хүн эдгэрсэн бол зургаан хүн нас баржээ.
Нас барсан хүмүүсийн тухайд 48-80 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын 80 гаруй хувь буюу 43,586 хүн эдгэрээд байгаа бол 227 хүн уг өвчний хүндрэлээр эндээд байна.