Загварын ертөнцийн хар ирвэс хэмээн нэрлэгддэг алдарт загвар өмсөгч Наоми Кэмпбелл охиноо өлгийдөн авч ээж болсон баярт мэдээгээ инстаграмм хуудсаараа дамжуулан дэлгэлээ.
Тэрээр бяцхан охиныхоо хөлийг барьсан зургаа тавин “Сайхан бяцхан адислал намайг ээж болгон сонголоо” хэмээн бичжээ. Наоми хэдхэн хоногийн дараа буюу тавдугаар сарын 22-нд 50 нас хүрнэ. Лондонд төрсөн загвар өмсөгчдөд ээж болох болно гэдгээ өмнө нь дэлгээгүй байсан түүнд баяр хүргэх хүмүүс олон байсан бөгөөд тэдний нэг нь алдарт дизайнер Марк Жейкобс байв.
Хатагтай Кэмпбеллийн ээж Валери Моррис Кэмпбелл инстаграмдаа "Би эмээ болохыг удаан хүлээсэн болохоор сэтгэл маш их хөдөлсөн" гэжээ.
Шинэ нялх хүүхдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ч 2017 онд “Evening Standard” сонинд өгсөн ярилцлагын үеэр алдарт загвар өмсөгч Ноами Кэмпбелл ээж болох хүсэлтэй байгаагаа илэрхийлэн "Би үргэлж хүүхэдтэй болохыг боддог. Гэхдээ одоо шинжлэх ухааны арга барилаар хүссэн үедээ үүнийг хийж чадна гэж бодож байна" хэмээн ярьсан.
Наоми Британийн Vogue сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны хар арьст Британийн загвар өмсөгч юм. Тэрээр буяны үйлсээрээ алдартай бөгөөд 2005 онд загвар, хүмүүнлэгийн үйлсийг нэгтгэсэн “Fashion For Relief” хэмээх буяны байгууллагыг байгуулжээ.