Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яам өнөөдөр ковидийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ
Улсын хэмжээнд 5-р сарын 17-ны байдлаар 7791 хүнд PCR шинжилгээ хийхэд 349 хүнээс коронавирусийн халдвар илэрч, халдвар авсан хүний тоо 49524 боллоо.
Халдвар авсан иргэдийн:
- 6 нь Эрүүл мэндийн ажилтан
- 318 Улаанбаатарт
- 25 орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр 51-94 насны 7 хүн нас барж, нас барсан хүний тоо 221 боллоо. Мөн 877 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 42721 болов. Эдгэрсэн иргэдийн 588 эмнэлгээс эмчлэгдсэн гарчээ. 2691 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд 2 сая 67 мянган иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Үүнээс
- I тунд- 1 сая 792.657 хүн /явц 86%/
- II тунд- 651.588 хүн /явц 52%/ хамрагдаад байна.
Дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамрагдсан үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийд Израилийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.