Европын хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болох Евро-2020 ирэх зургадугаар сарын 12-нд Италийн Ром хотод нээлтээ хийж Европын 12 хотод үргэлжлэн явагдана.
Бид ЕАШТ-д оролцох 24 багийг цувралаар танилцуулж байна.
– ФИФА чансаа: #4
– ЕАШТ-нд үзүүлсэн амжилт: 9 удаа оролцохдоо 1968, 1996 онуудад хүрэл медаль хүртсэн
– Дасгалжуулагч: С.Саутгейт
– Багийн ахлагч: Х.Кейн
– Гялалзах од: М.Рашфорд, Ж.Санчо
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс спортын салбарт, ялангуяа хөлбөмбөгийн ДАШТ болон ЕАШТ-нд Вант Улсын бүрэлдэхүүнд багтдаг улсууд бие даан оролцдог. Дөрвөн Вант Улсаас хөлбөмбөгийн тэмцээнд Англи арай өндөр амжилтыг ДАШТ, ЕАШТ-нд үзүүлдэг. Хамгийг сүүлд 2018 оны ДАШТ-нд Г.Саутейтээр удирдуулсан Английн шигшээ баг 4–р байранд шалгарсан.
Английн шигшээ баг ЕАШТ-ний урьдчилсан шатны Чех, Косово, Болгар, Монтенегро улсын шигшээ багуудтай багтаж 8 тоглолт хийснээс 7 хожил, 1 хожигдолтой хэсгээ тэргүүлж тивийн аваргадаа оролцох эрхээ авсан. ЕАШТ-нд Хорват, Шотланд, Чехийн багуудтай D хэсэгт багтсан. Хорватуудтай ДАШТ-ний тооцоогоо бодох бол ЕАШТ-ний урьдчилсан шатанд Чехүүдэд хожигдсон. Ерөнхийдөө Английн шигшээ багт тивийн аваргын хэсгийн тоглолт хялбар байхгүй.
Дасгалжуулагч Г.Саутгейт багийн форматад бага зэрэг өөрчлөлт хийж 4-2-3-1 хувилбарыг 4-3-3 болгосон. Урьдчилсан шатанд арын 4 хамгаалалтанд Х.Магуэр, М.Кейн, Б.Челвил, К.Триппер нараас гадна Ж.Стоунс, К.Уолкер, Т.Александр-Арнольд, Д.Розе нар тоглосон. Хагас дээрх 3 тоглолчоор Ж.Хендэрсон, Д.Рисэ, М.Маунт, Х.Винкс, Р.Баркли, Э.Дайр, Д.Алли гэсэн тоглогчид ээлжилж байсан бол урдаа Х.Кейн, Р.Стэрлинг, М.Рашфорд, Ж.Санчо нар тоглосон. Английн шигшээ баг Ж.Хендэрсон, К.Триппер нараас бусад нь 30-аас доош насны харьцангуй залуу тоглогчид. Дасгалжуулагч Г.Саутгейт шигшээ багийг урьрдаж эхлэснээс хойш Английн шигшээ баг харьцангуй сайн тоглолтыг үзүүлдэг болсон. Хэрвэн түүн шиг дасгалжуулагч 10-аад жилийн өмнө байсан бол Англи ДАШТ болон ЕАШТ-нд медаль хүртэх боломжтой байсан болов уу? Уламжлалт арга барилтай, алсын дамжуулалт, дээгүүр дамжуулалт, хөшүүн тоглолттой Английн шигшээ багийг хурдтай, гүйлт сайтай, богино болон алсын дамжуулалттай, илүү довтолсон нээлттэй тоглолт хийх болсон. Энэ нь ч багийн амжилтанд тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлж байгаа. Жигүүрийн 2 хамгаалагч бүтэн талбайд гүйж хамгаалалт довтолгоонд сайн оролцдог болсон. Одоо Г.Саутгейт хөгжөөн дэмжигчдийнхээ хүлээлтэнд хариу барьж ДАШТ-ний амжилтаа бататгах, цаашдаад медаль хүртэх бүрэн боломжтой.
ЕАШТ-нд багтах боломжтой тоглогчид:
– Хаалгач: Ж.Пикфорд (Эвертон), Н.Попе (Бөрнли), Д.Хендэрсон (Манчестер Юнайтед), С.Жонстоун (Вест Бромич Альбион)
– Хамгаалагч: Ж.Стоунс, К.Уокер (хоёулаа Манчестер Сити), Х.Магуэр, Л.Шоу (хоёулаа Манчестер Юнайтэд), Б.Челвилль, Р.Жеймс (хоёулаа Челси), Т.Александр-Арнольд (Ливерпүүл), К.Триппер (Атлетико Мадрид), К.Коуда (Волверхэмптон Уондерерс), М.Кейн (Эвертон), Т.Мингс (Астон Вилла)
– Хагас хамгаалагч: Ж.Хендэрсон, А.Окслейнд-Чембэрлэн (хоёулаа Ливерпүүл), Э.Дайр, Х.Винкс (хоёулаа Тоттенхэм Хотспур), Ж.Лингард (Мачестер Юнайтед), Р.Баркли, M.Маунт (хоёулаа Челси), Ф.Фоден (Манчестер Сити), Д.Рисэ (Вест Хэм Юнайтед), Б.Сака (Арсенал), Ж.Вард-Проус (Саутхэмптон)
– Довтлогч: Х.Кейн (Тоттенхэм Хотспур), Р.Стэрлинг (Манчестер Сити), М.Рашфорд (Манчестер Юнайтед), Ж.Санчо (Боруссиа Дортмунд), Т.Абрахам (Челси), Х.Барнес (Лейстер Сити), Д.Ингс (Саутхэмптон), О.Ваткинс (Астон Вилла), Д.Калвэрт-Льюин (Эвертон)