АНУ 80 сая тун коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн бусад улс орнуудад хандивлахаар болсныг ерөнхийлөгч Жо Байден өчигдөр мэдэгдлээ. Ерөнхийлөгч Байден ирэх зургаадугаар сарын сүүл гэхэд 20 сая тун вакциныг гадаадад илгээх бөгөөд энэ нь АНУ анх удаа дотоодын хэрэглээний вакцинаа хуваалцаж байгаа тохиолдол болох нь ээ.
Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр Байден “Дэлхийн хоёрдугаар дайны үед Америк ардчиллын гол хүч болж байсан шигээ энэ удаа коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэлд вакцинжуулалтыг хүч болох ёстой” хэмээн онцолжээ.
Хандивын 80 сая тун вакцины 20 сая нь АНУ-д одоо хэрэглэгдэж байгаа Pfizer, Moderna, Johnson & Johnson компаниудын вакцин байх бол 60 сая нь AstraZeneca компанид захиалж авах вакцин нь байх гэнэ.
Одоогоор энэхүү тусламжийн вакциныг аль улс руу илгээх талаар Цагаан ордноос эцэслэн мэдээлээгүй байгаа аж.