Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 533 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 49175 боллоо.
Улаанбаатарт 490, хөдөө орон нутагт 37 тохиолдол бүртгэгдлээ.
Мөн хугацаанд 1065 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 7 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар нийт барсан хүний тоо 214 болоод байна.
Өнөөдрийн байдлаар 4087 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- хөнгөн 2100
- хүндэвтэр 1378
- хүнд 494
- маш хүнд 115 тус тус эмчлүүлж байгаа бол гэртээ 3900 хүн хөнгөн хэлбэрээр, тусгаарлалтад байна.
ЭМЯ-ны зүгээс иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж, Вероселл вакцины эхний тунг тариулсан иргэд 21 хоносон бол хоёр дахь тунгаа хийлгэх бүрэн боломжтойг хэллээ.