Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 528 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 342 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 12, орон нутагт 6 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон байна. Булган аймгийн Булган сум 4-р багт Toyota-Prius маркийн автомашин, улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, улмаар мотоциклын жолооч амиа алджээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
- Хашаа мөргөх хэлбэрээр жолооч-1, зорчигч-2
- Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-2, зорчигч-4 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
- Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
- Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-2
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2
- Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1 тус тус гэмтсэн.
Энэ хугацаанд хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 83, орон нутагт 50 улсын хэмжээнд нийт 133 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.
Жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.