Хүүхдүүдийн оролцоотой “Алхдаг ус”, “Өнгөт цас” туршилтыг хийлээ.
Туршилт 1
“Алхдаг ус”
Ус яаж алхах вэ, хөлгүй шүү дээ. Хамтдаа туршилтаа эхлүүлье.
Бидэнд таван ширхэг хуванцар аяга, ус, өнгө оруулагч, салфетка хэрэгтэй.
Хуванцар аягануудаа зэрэгцүүлэн байрлуулаад гуравт нь ижил хэмжээтэй ус хийгээрэй. Ингэхдээ аягануудаа устай, усгүй, устай, усгүй, устай дарааллаар байрлуулна. Бидэнд өнгө оруулагч хэрэгтэй. Шахмал өнгө оруулагчаа устай аяганууддаа хийнэ.
Улаан, цэнхэр, шар өнгийн устай аягатай боллоо. Одоо бидэнд салфетка хэрэгтэй. Салфеткаа нугалан устай болон усгүй хоёр аяганы дундуур холбож хийж өгнө. Хөөх ус салфетка дамжин дээшээ, доошоо алхаж байгааг энэхүү туршилтаас харж болно.
“Q Education Group”-ийн захирал Ц.Алтансор “Хүүхдүүд эдгээр туршилтыг өөрийн биеэр туршиж, хийж үзээд гараараа барьж үзэж, хольж хутгаж байж илүү бүтээлч сэтгэлгээг нь хөгжиж байдаг. Жишээ нь хүүхдүүд баннын бөмбөлгийг өөрсдөө хийх бүрэн боломжтой. Хамгийн гол нь хүүхдүүд монгол хэлтэй номын зааврынхаа дагуу зургаа хараад туршилтуудаа хийх боломжтой байгаад бид маш их баяртай байгаа”