Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн 24 цагт 8000 орчим хүний шинжилгээний хариу гарснаас 553 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 48101 болж байна.
Шинээр бүртгэгдсэн 553 тохиолдын 516 нь Улаанбаатарт, 37 нь орон нутагт бүртгэгджээ.
- Орхон аймагт дөрөв,
- Завханд 10,
- Говь-Алтайд 18,
- Төв аймагт дөрөв,
- Хэнтийд нэг тохиолдол бүртгэгджээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1234 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 4327 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2261 нь хөнгөн, 1443 нь хүндэвтэр, 517 нь хүнд, 106 нь маш хүнд байна.
Коронавирусийн халдварын улмаас сүүлийн 24 цагт таван хүн нас барж, нас барсан иргэдийн тоо 205 боллоо