Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж хязгаарлалтад байгаа зарим ААН-ийг давтан тунгаа тариулсан хүмүүст нээлттэй байлгах зохицуулалтыг хийж байна.
Үйл ажиллагааг нь нээх 18 байгууллагыг шат дараатай нээхээр төлөвлөж байна.
Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга мэдээлэл өглөө. Тэрээр, Нийт 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан. Эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг үндэслэн УОК-ын даргын 41-р тогтоолд зааснаар зарим байгууллагыг нээнэ.
05.15-наас кофе шопууд танхимыг 50 хувийн дүүргэлттэйгээр нээж болно. Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст танхимаар үйлчилнэ. Бүх төрлийн сургалтууд 10 хүртэлх хүнтэйгээр хичээллэж болно. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төвүүд заалны дүүргэлтээ 50 хувьтай үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүст л үйлчлэх юм. Мөн бассейныг ийм зохицуулалтаар нээж байна.
Энэ сарын 22-ноос зарим төрлийн үйл ажиллагааны хязгаарлалтыг сулруулахаар ярьсан. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш. Халдварын нөхцөл байдлыг үнэлж байгаад шийдвэрийг танилцуулна.