Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Хөдөө, орон нутагт дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Мөн ААН-үүдээс шалтгаант бус нөхцлөөр PCR шинжилгээ өгөхийг шаардахгүй байх зохицуулалт хийгдэж байна.
Сүүлийн 24 цагт 515 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 47548 болж нэмэгдлээ. 1049 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, долоон хүн коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа
Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 472, орон нутагт 43 тохиолдол илэрлээ.
Өнөөдрийн байдлаар нийт 4434 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2348, хүндэвтэр 1454, хүнд 512, маш хүнд 120 хүн байна"