МАН-ын Хяналтын хороо дөнгөж сая хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын нэр хүнд унагасан гэж үзэж, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс түүнийг хувийнхаа асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл намын гишүүнээс нь түдгэлзүүлсэн байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, С.Батболд нарын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Хуулийн байгууллагаар шалгуулаад, асуудлаа шийдвэл буцаад орж ирж болно гэж ярьсан.