Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр /2021.05.12/ ТВ9 телевизэд ярилцлага өгсөн.
Тэрбээр энэ үеэрээ охид, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэгт буруутгагдаад байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлсэн юм.
Тодруулбал, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх "Ц.Анандбазарыг гишүүнийг шалга гэж хэлсэн. Шалгаж байгаа юм билээ. УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулах ёстой. Намаасаа ч түдгэлзүүлэх асуудал ярьсан. Буруутай нь тогтоогдвол хариуцлагаа хүлээх ёстой" гэж сэтгүүлчийн асуултад хариуллаа.