Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ авах явцад 512 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 46,448 болж байгаа. 512 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар
- 464 нь Улаанбаатар хотод
- 48 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1503 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 35,733 боллоо. Халдварын улмаас 4806 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 2631
- Хүндэвтэр – 1506
- Хүнд – 548
- Маш хүнд – 121 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4917 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт таван хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.