2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 246 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 168 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт 2 хүн тус тус гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас Нийслэлд 1 хүний амь хохирсон байна.
Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр 1 хүний амь хохирсон.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Орон нутагт мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-2
- Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр –3
- Унадаг дугуйтай хүүхэд автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1
- Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-2 хүүхэд тус тус гэмтсэн
- байна.
Хүний амь хохирсон осол, хэргээс дурдвал:
2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны замд Toyota-Prius маркийн автомашины жолооч нь явган зорчигчийг мөргөж, улмаар явган зорчигчийн амь хохирсон.
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 33, Орон нутагт 28, Улсын хэмжээнд 61 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.