Москва хотоос зүүн тийш 800 гаруй км-т байдаг Казан хотын дунд сургуульд зэвсэгт халдлага гарчээ. Зэвсэглэсэн этгээдүүд сургуульд нэвтрэн найман сурагч, нэг багшийг буудан хөнөөсөн байна. Уг халдлага өчигдөр орон нутгийн цагаар 15 цаг 45 минутад болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр сургуульд халдлага үйлдсэн хэрэгт насанд хүрсэн хоёр иргэнийг 17 настай эрэгтэй хүүхдийн хамт сэжиглэн баривчилжээ.
Халдлагын үеэр хүчтэй дэлбэрэлт сонсогдсон байна. Казан хотын оршин суугчдын дийлэнх нь исламын шашинтай учир уг халдлагыг терроризмын шинж чанартай гэж орон нутгийн эрх баригчид үзэж байна.
Одоогийн байдлаар 12 хүүхэд, 4 том хүнийг эмнэлэгт хүргэн эмчлүүлж байгаа аж.
Зэвсэгт халдлагын үеэр хүүхдүүд цонхоороо үсэрч зугтааж байгаа бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан байна.