Skip to content
Нийтэлсэн:
Админ 2021.05.10 11:38
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар иргэдэд дараах анхааруулгыг өглөө. Тэрээр "Өнөөдөр хөл хорио дууссан ч ковид дуусаагүй гэдгийг бид бүхэн анхаарах ёстой. Тиймээс өвчлөлийн том давалгаа гарах эрсдэлээс сэргийлж нэг дор 5-аас дээш хүн цугларахгүй байхыг хатуу анхаарах хэрэгтэй байна. Вакцины дараах тайвшралын улмаас том давлагаа үүсэх эрсдэл бий. Нэг дор 5-6 хүн цуглаж болохгүй. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй бол нэг өдөрт 3000 гаруй тохиолдол илрэх байсан. Вакцины хамгаалах урвалыг 80 хувь гэж үзвэл хүн амын 20 хувь буюу 400 мянган хүн өвчлөх эрсдэл одоо хүртэл бий. Учир нь 20-50 насныхан коронавирусийн халдвараар хамгийн их өвчилж байна. Халдвар авсан 55-аас дээш насны иргэд хүндэрч нас барах эрсдэлтэй. Гэр бүлийн хавьтал 70-80 хувийг эзэлж байна.
Хүн бүр халдвартай байж болзошгүй гэж бодож хүмүүстэй харьцах хэрэгтэй байна. Замбараагүй байх юм бол үүнээс том хэмжээний халдварын давалгаа гарах эрсдэл одоо ч байна. Тиймээс хүн бүр хичээх хэрэгтэй" гэлээ.
Go to Top