Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гаригийн ээлжит хуралдаан Сүхбаатарын талбайд хаалттайгаар үргэлжилж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сонгуулийн ерөнхий хороог МАН-ын талд үйлчилж байна гэж үзэж байгаа тул төв талбайд өлсгөлөн зарласан. Өлсгөлөнд эхлээд таван гишүүн суусан бол сүүлдээ 13-уулаа нэгдээд байгаа юм.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бие өчигдрөөс муудсан тул түүнийг эмнэлэгт хүргэн, эмчилгээ хийж эхэлсэн гэх мэдээллийг АН-ынхан өгсөн. Нэг намын дарангуйллын эсрэг, хууль бус зүйлийн эсрэг хэмээн зорилгоо тодорхойлж буй өлсгөлөн өнөөдөр 6 дахь өдрөө үргэлжилж байна.