“535 тэрбумыг хөрөнгө оруулалтаас, 1.8 их наядыг урсгал зардлаас танана”

Засгийн газар өнөөдөр 09.00 цагаас ээлжит бусаар хуралдлаа.
Хуралдаанаар эдийн засгаа сэргээх зорилгоор эхний ээлжинд хэрэгжүүлэх 100 төслийг баталсан байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд жилийн 3 хувийн хүүтэй зээл олгох, мэргэжил олгох сургалт явуулж 1 сая төгрөгийн тэтгэлэг олгох зэрэг арга хэмжээг авч эхэлсэн билээ.