Дэлхий дахинд коронавирусийн цар тахал эхлээд бараг жил хагасын хугацаа өнгөрч байхад зүүн өмнөд Азийн Лаос улсад Covid-19 өвчний хүндрэлээр анх удаа хүн нас барcysu CNN мэдээллээ.
Тус улсын нийслэл Вентян хотод Вьетнамын иргэний эзэмшдэг караоке клубын 53 настай эмэгтэй ажилчин коронавирусийн халдвар авсныхаа дараа нас барсныг Ням гарагт орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Нас барсан эмэгтэй чихрийн шижин болон бусад архаг хууч өвчтэй байсныг мөн мэдээлжээ.
Лаос улсад жил бүрийн дөрөвдүгээр сарын 14-нд эхэлдэг уламжлалт шинэ жилийн баярын дараа вирусийн халдварын тохиолдлууд эрс нэмэгдсэн байна.
Бямба гарагийн байдлаар тус улсад халдварын нийт 1,233 тохиолдол бүртгэгдээд байсны 1,184 нь сүүлийн нэг сарын хугацаанд нэмэгджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 28 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Долоон сая гаруй хүн амтай Лаос улсын засгийн газар сүүлийн байдлаар 184 мянган тун вакциныг иргэдийнхээ дархлаажуулалтад ашиглаад байгаа ажээ.