Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол 71 бүртгэгджээ. Ослын улмаас 69 хүүхэд гэмтэж, найман хүүхэд амь насаараа хохирсон байна.
Хүүхдийн амь хохирсон ослын үндсэн шалтгаан нь эцэг, эх асран хамгаалагчийн хүүхдэд тавих хараа хяналт сул байдгаас үүдэлтэй аж. Ингэхдээ жолооч тээврийн хашаа, гаднах зогсоолоос эхлэхдээ тээврийн хэрэгслийн эргэн тойрныг шалган нягталж, хөдөлгөөний эхлээгүйн улмаас 1-3 хүртэлх насны дөрвөн хүүхдийг мөргөж амийг нь хохироосон байна. Тухайлбал, Архангай, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгуудад болон нийслэлийн Хан-Уул дүүрэгт тус бүр нэг, нийт дөрвөн хүүхэд автомашины ухрах болон хөдлөх үед өртөж, амь насаараа хохирсон аж.
Түүнчлэн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 72 хүний амь нас хохирсны 22 нь явган зорчигч байна. Иймд иргэд болон жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, суудлын бүсээ тогтмол зүүж хэвшихийг Тээврийн цагдаагийн албанаас уриалсан юм.