Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дотоодод халдвар бүртгэгдсэн өдрөөс хойш манай улсад дөрвөн удаагийн хөл хорио тогтоосон. Сүүлийн долоо хоногийн байдлаар тархвар зүйн муруй тогтмол буурах хандлага ажиглагдаж байна. Энэ нь сүүлийн 28 хоногийн хөл хорио, вакцинжуулалт идэвхтэй явж байгаагийн илрэл гэж үзэж байна. 20-40 насны хүмүүс халдвар авах нь их байна. 50-аас дээш насны иргэд халдвараар өвчилж хүндэрч байна. Халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой 20-оос дээш насныхан хүндрэх магадлалтай.
Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол тавдугаар сар гэхэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 3 мянгад хүрэх байсан. Вакцинжуулалтыг идэхжүүлбэл халдварын тохиолдол буурах хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар 2 сая 934 мянган тун вакциныг татан авч, иргэдээ вакцинжуулаад явж байгаа.
18-аас дээш насны 2,067,292 хүний вакцинжуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Нийслэлийн иргэдийг зургадугаар сарын 01 гэхэд вакцины хоёрдугаар тунд бүрэн хамруулна гэсэн зорилт тавин ажиллаж байна. Харин орон нутгийн иргэдийг долдугаар сарын 01 гэхэд дархлаажуулалтын хоёр тунд бүрэн хамруулахаар төлөвлөсөн” гэлээ.