Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 804 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 44,820 болсон бол Covid-19 шалтгаант нас баралт 162 болжээ. Сүүлийн 24 цагт 1389 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 31,373 болж байна.
COVID-19-ийн улмаас 69 настай эрэгтэй, 89 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.
Шинээр батлагдсан тохиолдлын 737 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 56 нь орон нутагт батлагджээ. Энэтхэг улсаас ирж, Дорноговь аймагт тусгаарлагдаж буй дөрвөн иргэнээс Covid-19 илэрлээ. Ийнхүү орон нутгийн өвчлөлийн тоо 4,816 болж өсчээ. Аймгуудаар нь авч үзвэл:
- Завхан аймаг- 23
- Баян-Өлгий аймаг- нэг
- Говь-Алтай аймагт – долоо
- Орхон аймагт- ес
- Сүхбаатар аймагт – хоёр
- Төв аймагт- нэг
- Сэлэнгэ аймагт- дөрөв
- Өвөрхангай аймаг – найм
- Хэнтий аймагт- нэг тохиолдол тус бүр батлагдаад байна.
Улсын хэмжээнд 4968 хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс:
- 2826 хүний бие хөнгөн
- 1530 хүний бие хүндэвтэр
- 499 хүний бие хүнд
- 113 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 888,354 иргэн, хоёрдугаар тунд 473,941 хүн хамрагдаад байна. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш улсын хэмжээнд нэгдүгээр тунд 1,536,715, хоёрдугаар тунд 617,908 хүн хамрагдлаа.