М.Тулгат Э.Бат-Үүл болон бусад удирдлагууд өнөөдөр Төв талбайд өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзах гэсэн боловч тэднийг нөгөө талн гишүүд дэмжигчид хүлээж аваагүй юм.
Энэ үеэр "Цар тахал намжаагүй цаг үед олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулж байна. Өнөөдөр хэчнээн хүн халдвар авч, хэчнээн хүн нас барж байгаа билээ. Та бүхэн энэ бүхнийг бодолцож үзсэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад АН-ын дарга М.Тулгат “Өнөөдөр монголын ардчилал аюулд орж байна. Ардчилсан нас устах гэж байна. АН утгаараа устсан үед юун өвчин, юун өнөөдрийн ярьж байгаа зүйл байхгүй юу” хэмээн хариулсан юм.
Мөн тэрээр “Өнөөдрийн нөхцөл байдал дээр манай намын гишүүд зөв ойлголт авах хэрэгтэй. МАН-ын болон одоогийн Ерөнхийлөгч Женкогийн тоглоом болж болохгүй. Гишүүд зөв ойлголттой байж зөв талаа барьж явах ёстой. Тэгэхгүй бол монголын ардчилал аюулд орж байна. АН үнэхээр устах аюулд орж байна” гэлээ.